Wednesday, December 1, 2010

Анхны удаа.

        Хотын гудамжаар цас зөөлнөөр малгайлан орж, замын гэрлүүд зөвхөн шар гэрлээр анивчина. Цаг нилээн орой болсон байлаа. Хотын гудамжийн хөл хөдөлгөөн татарчээ. Урт пальтон дээр ороолтоо донжтой тохсон нэгэн залуу халамцуухан байдалтай хааяа нэг гуйван их л бодлогошронгуй алхана. Удаан алгуурхнаар урагшлан алхлах түүнийг харсан хэн ч хайр нь бүтэлгүйтснийг амархан тааж болохоор байлаа. Түүнийг Ганболд гэдэг. Товчхоноор Ганаа. Гуч дөхөж яваа түүнд бурхан авъяас чадвар, эрдэм мэдлэг, ур ухааныг харамгүй заяаж харин өөрийн хүчээр амжилттай бизнес эрхлэн сайхан амьдарч байна. Гэсэн ч тэр гэртээ харихаасаа жийрхэнэ. Ажил дээрээ орой болтол суун хааяа найзуудтайгаа давин гадуур хононо. Учир нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, гэрт нь хүлээж суух хань ижил, эрхлэн тоглох үр хүүхэд түүнд байсангүй. Хамаатанууд нь түүнийг гэр бүлтэй болохыг ятган зарим нь бүүр зуучлан танилцуулж байсан удаатай. Гэсэн ч тэрээр ажил ихтэй шалтгаар бүгдээс зайгаа барин жийрхэнэ. Гол асуудал нь гэвэл тэрээр эмэгтэй хүн сонирхдоггүй байлаа. Харин тэрээр одоо яагаад ийм гунигтай байгааг ярья.
         Зуны нэгэн сайхан үдэш. Ойрын 2 жил амралт гэдгийг мэдэхгүй ажилдаа махран зүтгэж өөрийн бизнесийг хөл дээр нь бат зогсоосон тэрээр ээлжийн амралтаа аван 3 хонож байлаа. Хийх зүйлээ олж ядан суваг хэлхүүлэн зурагтны урд хэвтэж байснаа уйдсан бололтой компьютерынхаа зүг алхлаа. Компьютер асаж байх зуур гал тогооны өрөө орон сайхан кофе найруулж буцан ширээнийхээ ард ирэхэд аль хэдийн компьютер ассан байлаа. Энд тэндхийн сайтуудаар тэнэн хэрэгтэй хэрэггүй мэдээл уншин хий дэлгэцээ ширтэн сууж байснаа гэнэт найзынхаа ярьсан нэгэн зүйлийг саналаа. Чат гэдэг хөгжилтэй нэгэн зүйлийг сонирхож үзмээр санагдсан тул нэгэн сайтын чат руу орон өөрийгөө Gman хэмээн нэрлэн чатлаж эхлэв. Нийтийн өрөөнд чатлаж буй залуусын хөгжилтэй гэмээр бичлэгүүдийг уншин сууж байтал нэгэн цонх нээгдэж hi гэсэн бичиг гарч ирэв. Сонирхолтой яриа үүгээр эхлэв.
-hi хэмээн хариу илгээв.
-taniltsaj boloh uu
-bololgvi yahaw ganaa
-boogii ondor jin chin hed we aan tiim hedtei bilee
-180m, 75kg, 26 nastai
-bi 175m, 70kg, 23 nastai nuuts bish bol yu hiideg we
-huwiaraa neg jijig yum erheldeg harin chi
-aan bi neg baiguullagad menejer hiideg ali taldaa we
-uni harin chi 
-bi a taldaa tegeed id-gaa ogoh vv 
-bololgvi yahaw хэмээн id-гаа солилцсоны дараа messenger-ээр цааш үргэлжлэв. Хэсэг дэмий шахуу зүйл ярилцсаны эцэст тэр хоёр камаа солилцон 2 биенээ харан их л таалагдаж байгаа байдалтай камер руугаа жуумалзан сууцгаана. Цаг тийм ч орой болоогүй байсан тул Ганаа эхлэн уулзах санал тавихад Боогий эхлэн утасны дугаарыг нь лавлав. Хамаагүй хүнд угаасаа утсаа өгч сураагүй Ганаа боломжгүй гэдгээ хэлэхэд за за гэсэн хариултыг сонслоо. Ийнхүү тэр хоёр ярилцсаар уулзах угаасаа худал болсныг мэдсэн тул эелдгээр салах ёс хийцгээн энэ үдшийн ярилцлагаа өндөрлөв. 
          Хэдэн өдөр өнгөрлөө. Нөгөө хоёр messenger-т тааралдахгүй л байлаа. Гэтэл нэг өдөр Ганаа messenger-тээ ортол Боогийгийн хаягаас миний утасны дугаар мартаагүй бол залгаарай гэсэн зурвас ирсэнийг уншин гайхах баярлах зэрэгцэн утасаа шүүрч аван дугаар руу нь залгалаа. Хэсэг ярилцсаны эцэст тэр хоёр уулзхаар тохиролцон утсаа салгав. Орой боллоо. Болзоо тогтсон цаг ойртож Ганаа их л чамбай хувцаслан үсээ янзлаад гэрээс гарав. Их догдолсон тэрээр уулзах газраа очин Боогий руу залгав. Тэр ч мөн ирэх газраа ирсэн байлаа. Ийнхүү болзоот хоёр маань бие биенээ олон нэг газар орж суулаа. Анх уулзаж байгаа тул бие биенээсээ гэрэвшин бие барьж байсан бол хоёр пивоны дараа нилээн задгайрч яриа хөөрөө ч олдоод эхэллээ. Хэсэг пиво ууж юм ярисны дараа Ганаа нилээн халамцах тийшээ хандсан байсан тул Боогийд буудалд орж үргэлжлүүлэх санал тавин дэмжүүлж чадлаа. Жижиг шилтэй архи ганц хоёр пиво барьсаар гайгүй дундаж гэмээр буудалд орон уунгаа юм ярихаа үргэлжлүүлэв. Эхэндээ өмнө нь уулздаг байсан залуусын талаар ярилцаж байсан бол сүүлдээ сексийн талаар яриа өрнүүлж нэг мэдэхэд хоёр биенээ идэх нь холгүйгээр шуналтайяа озолцон үнсэлцэж эхлэв. Ганаа өмнө нь ажил ихтэй байдаг байсан тул тийм ч олон хүнтэй уулзаж сексийн харилцаанд орж байгаагүй бөгөөд энэ тал дээр туршлага дулимаг гэдэг нь илт байлаа. Бүх санаачлагыг Боогий гартаа аван Ганаагийн цамцны товчийг нэг нэгээр нь тайлан түүнийх нь араас гарч ирэх булчинлаг цээжийг нь илэн  таалсаар бүрэн тайлж дуусгаад өмдийг нь тайлж эхлэв. Энэ үед Ганаагийн сэрэл өдөөгдөгдөж эхэлсэн тул угаас байгалиас заяасан мэдрэмжээр юу хийхээ мэдэж байв. Ганаа Боогийгийн цамцыг урах шахан тайлж цээжийг нь үнсэн таалсаар хүйсний хэсэгт дөхөв. Энэ үед  Боогий Ганаагийн өмдийг тайлж дууссан байсан учир өөрийн өмдийг сурамгай нь аргагүй тайлан чулуудахад Ганаа Боогийгийн зантайсан хүчирхэг эрхтэнг өөрийн амандаа хийн зөөлнөөр хөхөж эхлэв. Боогийд энэ нь их л таалагдаж байгаа бололтой хааяа нэг гинших чимээ гарган сөргүүлэн хөдөлж эхлэв. Хэсэг хөхүүлсний дараа Ганааг арагш нь хэвтүүлэн анусны нүхээр нь хэлээрээ оролдон сэрэлийг нь дээд цэгт нь хүргээд өндийн ирж хүчирхэг том эрхтэнээ Ганаагийн жижиг
давчуу анусны нүх рүү зөөлнөөр хөдлөн шургуулж эхлэв. Ийнхүү оршил өрнөл нь төгс секс хэн хэн нь дур ханан сулбайн унаснаар дуусаж тэврэлдэн хэсэг хэвтсэний эцэст нойрондоо дийлдэн архиндаа цохиулан хоюул унтав. 
           Ийнхүү Ганаа Боогий хоёр найзлан байнгын хамтрагчид болов. Ганаа ч эгээл нэг охин шиг Боогийгүй бол амьдрахгүй юм шиг санагддаг байлаа. Сайхан амралт дуусч дахин ажилдаа орсон ч өмнөх шигээ бүх зүйлд махран зүтгэхээ больсон Ганаа захиралаа хараад ажлын бүх хүмүүс нь гайхан удахгүй хуримын заллагатай болох юм биш байгаа хэмээн шивэр авир хийлдэнэ. Хамтаа өнгөрөөх хором бүрийг аз жаргалаар дүүрэн өнгөрөөх тэр хоёр Ганаагийн хувьд анхных байлаа.
            Нэг мэдэхэд 6 сар өнгөрчээ. Шинэ жилийн баяр дөхөн Ганаа дурлалт залуудаа ямар бэлэг өгөхөө сонгож ядан байсаар ороолт авч өгөхөөр шийдэв. Ганган чамин туузаар боолгон баярын уутанд хийлгэж аваад уулзах газраа очлоо. Боогий ирээгүй байв. 30 минут, 1 цаг Боогий ирэхгүй л байв. Утас руу нь залгаж үзэхэд дуудсан боловч авахгүй байв. Ямар нэгэн юм болоогүй байгаадаа санаа зовинол Ганааг эзэмдэв. 2 цаг хүлээсний эцэст уусан 2 пивоныхоо тооцоог хийн гарч гэрийн зүг явлаа. Гадаа их сайхан байсан тул жолооч дуудан машинаа өгч явуулчихаад гэнэт Боогийгийн гэр лүү явах санаа төрөв. Ингээд Боогийн гэрийн зүг алхан явсаар байрны ойролцоо очиход байрных нь өмнөх сааданд нэг л танил хоолой чангаар инээн "Тэгээд болно гэж үү" гэсэн үг сонсогдов. Мэдэгдэлгүй дөхөн очиж сайн ажвал байгаа байдал нь Боогий мөн байлаа. Харин хажууд нь ганц нэг уулзаж байсан бараг л танихгүй шахуу нэг залуу "Харин ч сонирхолтой юм бишүү. Чи өмнө нь үзээгүй гэж үү" хэмээн нилээн баясгалантайгаар хэлэн Боогийгийн гарыг  барьж авав. Ганаагийн дотроос уур буцлан оволзож байсан ч Боогийг татгалзах байлгүйдээ хэмэнэ найдсаар бие барив. Харин харсан зүйл нь эсрэгээрээ байлаа. Боогий алгуурхнаар нөгөө залуугийн нүүр лүү ойртон үнсэлцэж эхлэв. Тэсгэл алдсан Ганаа нөгөө хоёр дээр очин хоолойгоо засаж анхаарлыг нь өөр дээрээ татав. Боогий "Нөгөө юу .... Энэ манай хуучны танил... чи танина даа .... өмнө нь уулзаж байсан шдээ ...." хэмээн түгдрэн байж ойлгогдохгүй зүйл амандаа бувтнахад Ганаа үгийг нь тасалж "Сайхан бэлэг бэлдсэн байсанд баярлалаа. харин энэ чиний бэлэг. Баяртай" хэмээн чамбай гэгч нь боолгон уутласан ороолтоо өглөө.
             Хотын гудамжаар цас зөөлнөөр малгайлан орж, замын гэрлүүд зөвхөн шар гэрлээр анивчина. Цаг нилээн орой болсон байлаа. Хотын гудамжийн хөл хөдөлгөөн татарчээ. Урт пальтон дээр ороолтоо донжтой тохсон нэгэн залуу халамцуухан байдалтай хааяа нэг гуйван их л бодлогошронгуй алхана. Энэ бол хайр, урвалт хоёрыг анх удаа зэрэг мэдэрсэн Ганаа байлаа. Шинэ он удахгүй гарч амьдрал мөн шинээр эхлэх болно.