Thursday, September 23, 2010

Calvin Klein-ы шинэ дүр төрх

Алдарт загвар зохион бүтээгч Calvin Klein-ы брэндийн шинэ дүр төрх бөгөөд алдарт загвар зохион бүтээгчийн шинэхэн найз залуу Nick Gruber-ыг танилцуулж байна. Тэрээр энэ жил 20 настай бөгөөд загвар зохион бүтээгч маань энэ жил 67 настай юм байна. Nick Gruber нь Next Door Male порн сайтын алдартай од бөгөөд Aaron Skyline нэрээр зурагаа тавиулдаг байна. Харин тэрээр одоо Calvin Klein брэндийн шинэ дүр төрх болоод байгаа юм. Ингээд та бүхэндээ алдарт загвар зохион бүтээгчийн шинэхэн найз залуугийн зургийг хүргэж байна.
Алдарт загвар зохион бүтээгч Calvin Klein болон 
түүний шинэхэн найз залуу Nick Gruber

Tuesday, September 14, 2010

MTV Video music awards 2010

Дэлхийн шилдэг хөгжмийн суваг болох MTV-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг клипүүдийг шалгаруулдаг Video music awards нь 9 дүгээр сарын 12-ны үдэш зохион байгуулагдаж өндөрлөжээ. Энэхүү наадамд дуучин Lady Gaga хамгийн нэр хүндтэй ихэнх шагналыг нь түүжээ. Ингээд та бүхэндээ оны шилдгүүдийг танилцуулж байна.
Дуучин Lady Gaga-ийн 2 дахь цомог болох The Fame Monster цомогт багтсан Bad romance дууны клип Гол шагналууд болох Оны шилдэг клип, Шилдэг Поп клип, Шилдэг эмэгтэй дуучны клип, Шилдэг Dance дууны клип,
Шилдэг Choreography, Шилдэг найруулга, Шилдэг эвлүүлэг зэрэг нийт 7 номинацид тэргүүлжээ. Мөн Lady Gaga болон Beyonce нарын хамтран дуулсан Telephone дууны клип Шилдэг хамтран дуулсан дууны клипээр шалгарчээ.
Канадын шинэ залуу дуучин Justin Bieber-ийн Baby дууны клип Энэ оны шилдэг шинэ залуу дуучин номинацид тэргүүлжээ.
Алдарт цагаан арьст Реппер Eminem-ийн энэ оны шинэ сингл болох Not afraid нь Шилдэг Хип Хоп клип, Шилдэг эрэгтэй дуучны клип номинацуудад тэргүүлжээ.
Оны шилдэг рок дууны клипээр 30 seconds to mars хамтлагийн Kings and Queens дууны клип шалгарсан байна.
Алдарт Реппер Jay-Z болон алдарт R'n'B од Alicia Keys нарын хамтран дуулсан Empire state of mind дууны клип Шилдэг зураг авалт номинацид тэргүүлжээ.
Илүү ихийг www.mtv.com Site-аас

Wednesday, September 1, 2010

Cool guys

Та бүхэндээ шинэхэн гарч буй 9-р сарын мэндийг хүргээд 9-р сарын анхны нийтлэлээ сайхан залуусаар эхэлье гэж бодлоо.