Tuesday, September 14, 2010

MTV Video music awards 2010

Дэлхийн шилдэг хөгжмийн суваг болох MTV-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг клипүүдийг шалгаруулдаг Video music awards нь 9 дүгээр сарын 12-ны үдэш зохион байгуулагдаж өндөрлөжээ. Энэхүү наадамд дуучин Lady Gaga хамгийн нэр хүндтэй ихэнх шагналыг нь түүжээ. Ингээд та бүхэндээ оны шилдгүүдийг танилцуулж байна.
Дуучин Lady Gaga-ийн 2 дахь цомог болох The Fame Monster цомогт багтсан Bad romance дууны клип Гол шагналууд болох Оны шилдэг клип, Шилдэг Поп клип, Шилдэг эмэгтэй дуучны клип, Шилдэг Dance дууны клип,
Шилдэг Choreography, Шилдэг найруулга, Шилдэг эвлүүлэг зэрэг нийт 7 номинацид тэргүүлжээ. Мөн Lady Gaga болон Beyonce нарын хамтран дуулсан Telephone дууны клип Шилдэг хамтран дуулсан дууны клипээр шалгарчээ.
Канадын шинэ залуу дуучин Justin Bieber-ийн Baby дууны клип Энэ оны шилдэг шинэ залуу дуучин номинацид тэргүүлжээ.
Алдарт цагаан арьст Реппер Eminem-ийн энэ оны шинэ сингл болох Not afraid нь Шилдэг Хип Хоп клип, Шилдэг эрэгтэй дуучны клип номинацуудад тэргүүлжээ.
Оны шилдэг рок дууны клипээр 30 seconds to mars хамтлагийн Kings and Queens дууны клип шалгарсан байна.
Алдарт Реппер Jay-Z болон алдарт R'n'B од Alicia Keys нарын хамтран дуулсан Empire state of mind дууны клип Шилдэг зураг авалт номинацид тэргүүлжээ.
Илүү ихийг www.mtv.com Site-аас

No comments:

Post a Comment