Thursday, November 25, 2010

Монгол улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргэе.


Эртний түүхт Монгол орон минь дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлан Бүрэн эрхт, тусгаар тогтносон Бүгд найрамдах Монгол ард улс тунхагласны түүхт 86 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Унасан газар, угаасан ус, төрөлх сайхан Монгол орон минь үеийн үед үүрд мөнхжин, улам цааш хөгжин дэвшинэ гэдэгт би итгэдэг. Яруу сайхан эх орныхоо түүх соёл, ёс заншил бүгдийг хайрлан, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хүн бүр өөрийн хийж чадах, бүтээж чадах тэр л зүйлээрээ гар бие оролцон, ирээдүйн тэргүүлэгч гүрэн болгохын төлөө эгэл жирийн ард бид хүчин зүтгэх хэрэгтэй билээ. эх орон хаанаас эхэлдэг вэ? Эх орон таниас, надаас, та бид бүгдээс эхэлнэ. Яруу алдарт сайхан эх орон минь хөгжин дэвжих цаг тун удахгүй ирэх байхаа.

Miss World 2010 наадмын шилдэг 25 оролцогчийн нэг 
Монголын сайхан бүсгүй 2004 наадмын тэргүүн титмийн эзэн А.Сарнай

1 comment: